Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ тарах уу, УЛСЫНХАА ИХ ХУЛГАЙЧДААС салах уу...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 39 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Парламент, гүйцэтгэх засаглал хоёр энэ хавар авлигатай тэмцэхээ зэрэг, зэрэг зарлаад буй. Үүнтэй нь зэрэгцээд Ерөнхий прокурор гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулаад ирлээ. Одоо л хэний тэмцэл үнэн, хэний тэмцэл хуурамч болохыг харах цаг ирлээ.

Эх сурвалжууд МАН-ын бүлэг хамгаална гэдэг улс төрийн шийд гаргаагүй ч өөрсдөө гишүүдтэйгээ учраа ол гэх орон зай үлдээсэн. АН-ын бүлэг хамгаална гэдэг улс төрийн шийд гаргасан талаар мэдээлж байна. Нүүрсний хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар ч үлдчих санаатай өнгөрсөн жилийн Хөгжлийн банкны хэдтэй барьцаж, тэдэн шиг үлдээгээч гэж гишүүдтэй тохирч яваа сурагтай.

Мөн гадаад, дотоод томилолттой яваа бүх гишүүдийг эргүүлэн дуудаж буй гэх мэдээлэл байна. Ийнхүү хэдхэн өдрийн дараа УИХ-ын даргын ярьсан авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьсан авлигатай тэмцэх ажиллагаа хоёр парламентын танхимын хаана очиж унахыг хамтдаа харцгаана. Авлига, хулгайтай холбогдсон гишүүдээ хамгаалахын тулд парламентын мөн чанар, чадавх яриад нэмэргүй.

Гэхдээ бүх шийдэл яг одоо гүйцэтгэх засаглалд биш УИХ-д ирсэн гэдгийг сануулах нь зүйтэй. Хэрвээ нүүрсний хулгайд холбогдсон гурван яллагдагч гишүүнээ аваад үлдчихвэл дараа, дараагийн яллагдагчдаа бүгдийг нь хамгаална гэсэн үг. Ингэж хамгаалбал энэ хаврын жагсаал “УИХ тар” гэдэг уриа, лоозонтой өрнөх нь ойлгомжтой болно. Үүнээс л урьтаж Н.Учралын хуулийг батлуулсан ч Ерөнхийлөгч олон нийтээс оноо зулгааж, хориг тавиад завааруулчихсан юм. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд бэлэн байгаа. Гагцхүү авлигатай, нүүрсний хулгайтай хэрхэн тэмцэхийг нь л анхааралтай ажиглаж байна.

Мөн Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүдийг асуудлыг хэрхэн шийдэхийг ажиглах болно. Авч үлдэх санал дүгнэлт гаргасан байнгын хороо бүрийн тухайн хуралд оролцсон гишүүдийг “авлигачдаа хамгааллаа” гэж нь гарцаагүй. Ялангуяа Халдашгүй байдлын дэд хорооны Н.Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт гэх таван гишүүн асуудалд тун хариуцлагатай хандах ёстой.

Гишүүдийн бүрэн эрх яригдаж буйтай зэрэгцээд хөндөх ёстой өөр нэг асуудал байна. Бүрэн эрхээ яриулж буй гишүүдийн асуудлыг нээлттэй хэлэлцэх нь зөв. Гэмтэй нэгнийг гэмгүй мэтээр хамгаалсан нэр зүүх. Гэмгүй нэгнээ гэмтэй мэтээр ад үзээд явуулсан гэх гүжирдлэг үүрэхээс сэргийлэх хамгийн сайн арга бол нээлттэй хэлэлцэх. Гэмтэй юм уу, гэмгүй юм уу гэдэг асуулт олон нийтийн дунд эзэнгүй үлдчихдэг. Халдашгүй байдлын дэд хорооноосоо эхлээд л, ХЗБХ болон Төрийн байгуулалтын байнгын хуралдаан гээд бүгдийг нь нээлттэй зохион байгуулах ёстой. Ядаж асуудлыг нь нууцын зэрэглэлтэй ярьдаг юм бол санал хураалтыг нь илээр явуулах нь зүйтэй. Ингэж чадвал шударга ёсны талд ядаж нэг хөлөө тавилаа гэсэн үг. Чадахгүй бол хамгаалж үлдэхийн л цондон.

Ер нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг бол маш ньюанстай асуудал. Тэдний цаана хэдэн арван мянган хүний эрх ашиг явж буйг мартаж болохгүй. Тиймээс ард түмнийг төлөөлөх үүрэг хүлээж, парламентад орчихоод хулгай хийсэн бол зохих шийтгэлээ үүрэх учиртай. Хэрэв хэлсээр гүжирдүүлж яваа бол сонгогчдынх нь эрх ашгийг хамгаалж өгөх нь зөв.

Тиймээс олон нийт ч, сэтгүүл зүй ч нээлттэй хэлэлцэхээс эхэлж шаардлагаа тавих цаг ирлээ. Хэрвээ урдын ёсоор бүгдийг хаалттай хэлэлцээд, хамгаалаад үлдчихвэл хаврын жагсаал, дараагийн сонгуулиар тавиулах МУУ дүндээ бэлдэцгээ, эрхэм гишүүдээ

Г.Лхагвадорж

Маргааш Улаанбаатарт 9 хэмийн дулаан
Маргааш Улаанбаатарт 9 хэмийн дулаан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.