Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийн 854 байгууламжийг буулгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд дүүрэг бүрд Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгасан байна. Мөн 3949 газар мэдэгдэл хүргүүлжээ. Тэгвэл Нийслэлд төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 аж ахуй нэгжийн гадна зар сурталчилгааны 496 байгууламж байна.

УБЗАА-наас Гуравдугаар сард нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж байна. Нөөцийн махны түгээлтийг саадгүй, шуурхай явуулах зорилгоор бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжийн түгээлтийн 43 тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрөл олгосон. Цаашид нөөцийн махны хүртээмжийг сайжруулах зорилгоор сүлжээ дэлгүүрүүдийг нэмэхээр төлөвлөж байна.

Мөн Хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийж, энэ ажлыг тогтворжуулахаар ажиллаж байна. Мөн гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж, сурталчилгааны наалтыг арилгажээ. Монголын сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийсэн байна.

Гуравдугаар сарын 21-нд цас орсонтой холбоотойгоор нийт 209 тонн давс, 55 тонн бодис цацжээ. Нийслэл 1929 тонн давс, 813 тонн бодисын нөөцтэй байна. Түүнчлэн энэ сарын 25-30-нд ЗӨСҮТ нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийнэ. Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж арга хэмжээ авах юм. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийж, 300-350 мянган эзэнгүй нохой, муур байсан судалгаа гарч байжээ.

Халуун цуст Г.Тулга нарын таван хүний зорчих эрхийг хязгаарлажээ
Халуун цуст Г.Тулга нарын таван хүний зорчих эрхийг хязгаарлажээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.