Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд БЗС-аас нийтдээ 109 мянган ам.долларын зээл авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцагчдад зээл, тэтгэлэг олгодог.

Тус сангаас

  • 2020 онд 2.5 сая ам.доллар
  • 2021 онд 3.8 сая ам.доллар
  • 2022 онд 1.1 сая ам.долларыг дээрх зориулалтаар олгожээ.

Гэхдээ гадаадын их, дээд сургуульд БЗС-гийн зээл, тэтгэлгээр суралцагчдын мэдээлэл хаалттай байсан нь иргэдийн дунд "Дарга нарын хүүхдүүд л явдаг байх" гэх хардлагыг төрүүлдэг байсан нь нууц биш.

Тэгвэл дээрх БЗС шүүж үзэхэд УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд энэ зээлээр суралцдаг нь ил болов. Тодруулбал, түүний хүү З.Алтангэрэл, охин З.Должинсүрэн нар Калифорнийн их сургуульд суралцдаг байна. Ингэхдээ дөрвөн жилийн хугацаанд нэг нь 96, нөгөөдөх нь 13 мянган ам.долларын зээл авчээ.

Сонирхуулахад, өчигдөр /2023.03.23/ уг сангийн зээлээр гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээллийг олон нийтэд ил тод болгосон юм. Ингэснээр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийтэд мэдээлэгдэж буй жагсаалтыг суралцагчийн овог, нэрээр хайх боломжтойг юм байна.

Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн цахилгаан станцын тендерийг хоёр удаа зарлаад амжилтгүй болчихсон. Энэ мэт ажил хийгээгүй сайдуудад хариуцлага тооцох ёстой
Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн цахилгаан станцын тендерийг хоёр удаа зарлаад амжилтгүй болчихсон. Энэ мэт ажил хийгээгүй сайдуудад хариуцлага тооцох ёстой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд