Цахим сүлжээнд иргэний зүгээс нэр бүхий цэцэрлэгийн багш хоёр настай охинд нь гэмтэл учруулсан талаар мэдээллийг нийтэлсэн нь олон нийтийн бухимдлыг дагуулаад байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр миний охины цэцэрлэгийн багш зодож гэмтэл учруулсан байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу БГДЦГ-ын 2 дугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд охины гэмтэлд гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар шинжээч эмч томилуулсан. Гэмтлийн зэргээс шалтгаалан эрүүгийн хэрэг эсвэл зөрчлийн хэрэг нээх асуудал яригдана. Хэрэв гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг нээж, шалгаж, прокурорт саналаа танилцуулна" гэлээ.
ЦЕГ: Цэцэрлэгийн багш нь зодсон гэх хоёр настай охины гэмтэлд гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар шинжээч эмч томилуулсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.