Яруу найрагч Ц.Хуланг өнгөрөгч нэгдүгээр сард гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан хэрэгт холбогдуулан ТЕГ-аас баривчилж, өнөөдрийг хүртэл цагдан хорьж буй. Түүнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8-15 жилийн хорих ялтай зүйчлэлээр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй юм. Хуулийн эл заалтыг тодруулбал,
19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.