Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Стандарт ба хөгжил“ нэгдсэн арга хэмжээг энэ сарын 30-нд зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Улсын Засгийн газрын дагуу Стандарт, хэмжил зүйн газраас "Төрөөс стандарт, хэмжил зүйн талаар баримтлах бодлого" "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөр боловсруулжээ. Үүний дагуу 13 яам, 20 аймаг, агентлагуудад зэрэг хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Түүнчлэн Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим мэргэжлийн холбоод стандартын техникийн хороод нийт 5000 гаруй хүнээр хэлэлцүүлжээ. Харин өнөөдөр Нийслэлийн нутгийн захиргааны 34 байгууллагын төлөөлөлөөр хэлэлцүүлж, одоогийн байдлаар 1120 гаруй санал ирсэнг албаныхан хэллээ.

Үндэсний хөтөлбөрөөр дамжуулан салбар дундын хамтын ажиллагааг хангах зорилгоор баримт бичгүүдийн төсөлд санал санаачлагыг хүлээн авч, харилцан зөвлөлдөн үйл ажиллагааг чанаржуулахаар зохион байгуулжээ. Мөн төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, сонирхогч талуудын саналыг авч Яам, орон нутаг, иргэдийн саналыг үндэсний хөтөлбөрт тусгаж, мөн цаашид хэрэгжүүлэх ажил, арга хамжээний төлөвлөгөөнд оруулж ажиллахаар болжээ. Стандарт ба хөгжил үндэсний хөтөлбөрийн нэгдсэн арга хэмжээ 3 дугаар сарын 30 ны өдөр Чингис хаан музейд зохион байгуулагдана.

Шинэ Зеландын ЭМЯ-наас цахилгаан тамхитай холбоотой мэдэгдэл гаргажээ
Шинэ Зеландын ЭМЯ-наас цахилгаан тамхитай холбоотой мэдэгдэл гаргажээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.