Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Усны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн жил бүр НҮБ-аас улс орны шийдвэр гаргагчдад усны талаар баримтлах бодлогын чиглэлийг санал болгох, анхаарлыг хандуулах зорилгоор тодорхой уриа гаргадаг бөгөөд энэ жилийн хувьд “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зохион байгуулж буй “Цэнхэр алт” Үндэсний чуулганыг угтсан гурав дахь салбар хуралдаан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд үргэлжилж байна.