Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: Засгийн газар ХАА-н салбарт хэт оролцож хөгжлөөс нь хойш татаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ""Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хэлбэрийг нь өөрчилж компани болгоно гэх асуудал хэлэлцүүлэгдэж байна. Зөвхөн нэршил өөрчиллөө гээд тус салбарт үүсээд буй асуудлыг шийдвэрлэж чадах уу гэдэг эргэлзээтэй. Мөн ХАА-г дэмжих сангийн үйл ажиллагаа нь одоо ч учир дутагдалтай харагдаж байгаа тул корпорац болсны дараа ямар үр дүнд хүрэх талаар тодорхой мэдээллийг өгөх хэрэгтэй.

Засгийн газар өөрсдөө ХАА-н салбарт хэт оролцож байгаа нь тус салбарын хөгжлөөс хойш татаж байна. Үнэхээр л ХАА-г дэмжих байсан бол дизель түлшний үнийг барьснаар ХАА-н салбарт тус нэмэртэй байх байсан. Улаан буудайн зах зээл дээр бол төр засаг гаднаас улаан буудай импортолж, дотоодын үйлдвэрлэгч нараа унагаасан. Үнийн зохицуулалт хийж байна гэх нэрээр зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн механизмыг эвдэж байна. Энэ тал дээр илүү анхаарах нь чухал" гэв.

ТАНИЛЦ: Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний тоглолтын хуваарь
ТАНИЛЦ: Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний тоглолтын хуваарь
 
Б.Одбаяр: Замын сангийн хөрөнгө бага байгаа учраас зам ашигласны төлбөрийг зайлшгүй НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ байна
Б.Одбаяр: Замын сангийн хөрөнгө бага байгаа учраас зам ашигласны төлбөрийг зайлшгүй НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.