Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ши Жиньпин В.Путинтэй Москвад уулзлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 48 секунд

БНХАУ-ын шинэ дарга Ши Жинпины ОХУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэллээ. Долоо хоногийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсон Ши Жинпин гадаад улсад хийх анхны айлчлалаа ОХУ-аас эхэлж буй нь энэ юм. Уулзалтаар БНХАУ-ын дарга Си Жинпин, ОХУ -ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд уулзана. Хоёр улсын удирдагч хоёр орны хамтын ажиллагааны талаар тухайлбал, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны бүрэлдэхүүнд нь ордог БРИКС-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцэн ярилцах аж.

Мөн ОХУ ирэх онд ерөнхийлөгчийн сонгуулиа явуулна гэдгийг онцлоод, В.Путиний хүчирхэг удирдлага дор Орос улсын хөгжил цэцэглэлтэд ихээхэн ахиц дэвшил гарсныг тэмдэглэлээ. Оросын ард түмэн В.Путинд тууштай дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр мөн илэрхийлсэн байна.

Хятад, Оросын харилцааг өнөөгийн түвшинд хүргэсэн түүхэн гүн гүнзгий учир шалтгаан байгааг БНХАУ-ын дарга цохон тэмдэглэв. Хятад, Орос бол харилцан бие биенийхээ хамгийн том хөрш, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Хоёр улс харилцаагаа дипломат ажиллагаа, гадаад харилцааны бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үздэг.

Хятад улс бие даасан гадаад бодлогыг үргэлж баримталсаар ирсэн. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Оросын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятад улс өөрийн язгуур ашиг сонирхол, дэлхийн нийтлэг чиг хандлагад тулгуурлан хийсэн стратегийн сонголт юм гэв.

АТҮТ: Улаанбаатараас Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээврийг 15 цаг хүртэл хойшлууллаа
АТҮТ: Улаанбаатараас Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээврийг 15 цаг хүртэл хойшлууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.