Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрт илрүүлэгт 885 761 хүн хамрагдсаны 63.7 хувь нь 0-17 насны хүүхэд байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 16 секунд

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050” болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэхээр хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо эрт илрүүлэгт зургаан насны бүлгийн багцын дагуу хамруулах арга хэмжээ өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн байдаг.

Тэгвэл нэг жил орчим үргэлжилж буй эрт илрүүлэгт энэ оны гуравдугаар сарын 9-нийг хүртэл нийтдээ 885 761 хүн хамрагдсаны 63.7 хувь буюу 564 025 нь 0-17 насны хүүхэд байна.

Эрт илрүүлэг үзлэгийн явцад их хэмжээний мэдээлэл цугларч их өгөгдөл үүсч буй тул Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/498 дугаар тушаалаар долоон баг бүхий “Эрт илрүүлэгийн мэдээний санг ашиглан халдварт болон халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн судалгааг удирдан, зохион байгуулах” ажлын хэсгийг бүрэлдэхүүнийг баталсан байдаг.

Судалгааны багууд эхний ээлжинд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэлх хугацаанд цугласан мэдээлэл дээр ажиллаж, урьдчилсан үр дүнгээ гаргажээ.

Дашрамд мэдээлэхэд, Иргэдийн дунд зохион байгуулж буй Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны явцад цугларсан мэдээллийг нэгтгэн судлах үүрэг бүхий судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор өндөр хүчин чадал бүхий суурин компьютерээр хангах арга хэмжээг ЭМЯ ДЭМБ- тай хамтран хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте нар өнгөрсөн баасан гариг буюу /2023-03-17/-т судалгааны багийнханд нэн шаардлагатай компьютер тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.

ШУУД: Хүүхэд хамгааллын ”Шүгэл төсөл”-ийг БЗД-ээс эхлүүлж байна
ШУУД: Хүүхэд хамгааллын ”Шүгэл төсөл”-ийг БЗД-ээс эхлүүлж байна
 
Ч.Лодойсамбуу: Автомашины татвар, зам ашигласны төлбөр нэмэх асуудал УИХ-аар орж ирвэл би дэмжихгүй
Ч.Лодойсамбуу: Автомашины татвар, зам ашигласны төлбөр нэмэх асуудал УИХ-аар орж ирвэл би дэмжихгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.