“Цагдаагийн түүх” УСК нь анх 1995 онд үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд хар тамхины томоохон наймаачинг баривчилсны дараа хүн амины гэмт хэрэгт буруутгагдаж буй Хонконгийн мөрдөгч залуугийн тухай өгүүлдэг. Зохиолын гол дүрд жүжигчин Жэки Чан тоглосон бол 1988, 1992 онд гарсан дараагийн ангиудад энэ жилийн Оскарын наадамд "Everything Everywhere All at Once" киногоор “шилдэг эмэгтэй дүр”-ийн эзэн болсон Мишель Йео тоглож байжээ.
Түүнчлэн киноны шинэ анги болох “Шинэ цагдаагийн түүх-2” киног ирэх жил үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж буй. Тус киноны найруулагчаар Хонконгийн жүжигчин, дуучин Николас Це ажиллах бол продюсероор Жэки Чан өөрөө ажиллах юм байна.