Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фото: Цэргийн хувцастай дарга нар

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 58 секунд

Маргааш /2023.03.18/ цэргийн барын өдөр болох гэж байна. Тэгвэл цэргийн хувцас өмссөн дарга нарын сонирхолтой зугуудыг хүргэж байна.

Сонирхуулахад, Цэргийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа 2019 онд батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д:

“Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд л хамаарна. Тэд зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцсыг өмсөнө. Дайчилгаатай сургууль, цэргийн сургалт бэлтгэлээс бусад үед өмсөх эрхгүй. Мөн олон нийтийн газраар цэргийн дүрэмт хувцастай явж болохгүй” гэж заажээ.

Түүнчлэн "Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний ялгах тэмдгийн загвар, цэргийн дүрэмт хувцсыг нөгөө л дээр дурдсан буюу Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно" гэсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, өөрийгөө бэлтгэл хурандаа хэмээн нэрийддэг. Ямартаа ч түүний хувьд цэргийн бэлтгэл сургуулилтын үеэр өмссөн гэсэн тайлбартай зураг хайлтын системээс гарч ирлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан цэргийн дүрэмт хувцас өмссөн тухайгаа "БСШУЯ-ны ТНБД-аар ажиллаж байхдаа 1998 онд батлагдсан Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн үүрэгтний сургалтанд сууж, улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн үед салбараа манлайлан ажиллах үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа, би" гэх тайлбарыг өөрийн инстаграм хуудсандаа бичиж байжээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат
​​​​​​

Өнөөдрийн /2023.03.17/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр хамгийн шилдэг цэргүүдийн өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. 150 дугаар мото буудлагын дайчин хорооны нөхдүүд. Энэ Ерөнхийлөгчийн анхны хориг. Монголын ард түмэндээ бэлэг болгоод энэ хоригийг бид 100 хувь хүлээж авъя. Үүний та бүхний барьж буй маш сайхан бэлэг гэж хүлээж авъя" хэмээсэн билээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
​​​​​​

Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-н шинэхэн гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар мөн л цэргийн дүрэмт хувцсаар гангарч байсан удаатай.

АН-ын дарга асан С.Эрдэнэ

ШУУД: ХБ-ны асуудлаарх сонсгол үргэлжилж байна
ШУУД: ХБ-ны асуудлаарх сонсгол үргэлжилж байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.