СОНСГОЛ: “Буян“ ХХК муу зээлийн түүхтэй байхад нь Голомт банк 14 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм.

"Буян" ХХК ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ зээл авах үед зээлийн муу түүхтэй байсан нь Монгол Улсын Хөгжлийн банк болон Голомт банк хооронд байгуулсан 2013 оны "Төсөл санхүүжүүлэх гэрээн"-ний 5.2.3.6-д заасан шаардлагыг хангаагүй байхад төслийн санхүүжилт олгосон гэж шинжээч үзсэн юм.

Эл компанийн зээлийн зарцуулалттай холбоотой мэдээг энд дарж унших боломжтой.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүллээ
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүллээ
 
ГЕГ: Замын-Үүд боомтоор БНХАУ-ын иргэн бурхан, зоос, зэс эдлэл нуун гаргах гэж байсныг гаалийн хяналтаар илрүүллээ
ГЕГ: Замын-Үүд боомтоор БНХАУ-ын иргэн бурхан, зоос, зэс эдлэл нуун гаргах гэж байсныг гаалийн хяналтаар илрүүллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!