УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Гүтгэх гээд заалтыг эрүүгийн хуулиас ав. Шоронд орно гээд байгаа. Гүтгэхгүй л бай л даа. Гүтгэхгүй бол хэн шоронд хийх юм. Гүтгэх сонирхол байгааг л гайхаж байна. Үүнийг зогсоохгүй бол бүгдээрээ хар байх болно" хэмээлээ.