Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Хулан: Өрсөлдөгч дээр минь очиж муухай гомдоов, өчүүхэн намайг

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 21 секунд


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд БЗД-ийн 22-р тойрогт бие даан нэр дэвшигч Ц.Хулан фейсбүүк хаягаараа дамжуулан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, дуучин Т.Ариунаа нарт гомдсоноо илэрхийлэв.

Түүний гомдлын шалтгаан нь Ц.Хулантай нэг тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшиж буй З.Энхболдын сурталчилгаанд найз Л.Мөнхбаясгалан, Т.Ариунаа нар очиж, дэмжиж буйгаа илэрхийлжээ. 

Үүнд гоморхсон яруу найрагч Ц.Хулан "МӨНХБАЯСГАЛАН, АРИУНАА ХОЁР ОО!  Инээлдэж салсан нөхөд минь дээ. Нэгэнт энэ сэдэв ярьсных! Дуучны тань  хувьд хүндэлж, зориод ирэхэд нь тэр дороо сууж  хэдхэн минутын дотор ямар ч үнэ мөнгөгүй шүлгээ өгч байсныг өөрөө мэднэ! Өр нэхсэндээ биш, ирээд намайг эс дэмжлээ гэхэд өрсөлдөгч  дээр минь очиж пялдагнах л муухай гомдоов, өчүүхэн намайг. Бухимдаагүй царайлж жүжиглэхгүй ээ. Би үнэн байж, үнэн төрхөө гээхгүйгээр төрдөө ч түмэндээ ч зүтгэсээр дуусна. Миний ойрын улс ч онцгой мэддэг нэг ийм тэнэг шударга зан над хаана ч "гай" болдог ч , үүгээрээ л дуусна аа! Та хоёр ч энэ тал дээр намайг ямар хүнийг жинхэнэ гадарлах улс! Төр эргэж тэнгэр хөмөрсөн ч үнэ цэнтэй нөхөрлөл андлал энэ удаа З. ЭНХБОЛДЫН Стратогийн  их мөнгөний шалбаагт унахыг хараад л ой гутсан юм! Баянзүрх зах дээр нэгэнт гарын үсэг цуглуулаад навсайтал зогсч байхад Зиктэй бүү өрсөлд,нэрээ тат гэж дахин дахин шахсаныг чинь тэгэхэд д ойлгосоон, Мөнхбаясгалаан! Ерөнхийлөгчийн сонгуулиар ард олныг талцуулсан 60 тэрбумыг сэвж сэвчихээд эргээд Сандуйг төлбөртэй яриулж гэмгүй болгох чамайг онцгүй л харагдуулсан шүү! Сонгогдох эсэх нь чухал биш ээ, хэцүү үед нөхдөө олж харах чинь л хамгийн том ололт юм байнаа!" гэжээ. 

Монгол Улс саарал жагсаалтаас гарсан уу?
Монгол Улс саарал жагсаалтаас гарсан уу?
 
БНСВУ-ын нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСВУ-ын нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.