Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс саарал жагсаалтаас гарсан уу?

Огноо
Унших
2 минут 43 секунд

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас өнгөрсөн оны аравдугаар сард манай улсыг Исланд, Зимбабве улсуудын хамт саарал жагсаалтад оруулснаа зарласан билээ. Үүний шалтгаан нь тус байгууллагаас 2017 оноос хойш манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандарт, зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах талаар удаа дараа анхааруулж ирсэн ч, эрх баригчдын хойрго үйл ажиллагааны улмаас ийнхүү хоёрдахь удаагаа саарал жагсаалтад багтсан юм. Тиймээс уг жагсаалтаас гарахын тулд ФАТФ-аас тавьсан 6 шаардлагыг биелүүлэх үүрэг, даалгавар авсан.

Харин өнгөрсөн тавдугаар сард сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар бүх шаардлагыг биелүүлж, саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан талаар мэдээлсэн билээ.

Тухайлбал, сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч тавдугаар сарын 29-нд хийсэн мэдэгдэлдээ:

“Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газраас тайлан ирүүллээ. Засгийн газар, Монголбанк, СЗХ, хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг саарал жагсаалтаас гаргах чиглэлээр 2 удаа тайлан хамгаалсан.  Өнгөрсөн 1 сард  БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар ФАТФ-аас өгсөн 6 даалгаврын 3-ыг амжилттай хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн 3 үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах 6 үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх мэдээллийг өчигдөр ФАТФ-аас ирүүлсэн тайланд онцолжээ. Одоо ФАТФ-аас манай улсад газар дээр нь шалгалт хийх учиртай ч цар тахалтай холбоотой энэ ажлын тов тодорхойгүй байна” гэжээ.

Тэгвэл энэ талаар Ардчилсан намын дэд дарга Б.Жаргалан:

“Саяхан Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас Монгол улс саарал жагсаалтаас гарах нөхцөлийг биелүүллээ гэж мэдэгдсэн боловч ФАТФ-аас энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дахины хувьд манай улс саарал жагсаалтад багтсан хэвээр байгаа. Сонгууль болж буй энэ үед эрх баригчид иргэдээс оноо авах зорилгоор ийнхүү албан бус мэдээлэл тарааж буйд харамсаж байна. Энэ нь олон улсад улсынхаа нэр хүндийг улам унагах эрсдэл дагуулах аюултай юм.” хэмээн ярьжээ.

АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл хандивлав
АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл хандивлав
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.