Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУВС-гаас 99 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахал Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг багтаахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр манай улсад тус 99 сая ам.долларын санхүүжилт орж ирснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. 

Энэхүү эх үүсвэрийг гадаад валютын нөөцийг дэмжих, цар тахалтай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай төсвийн орон зайг бий болгож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах юм.

УИД-ийн хувьцааны ханш 12.8 хувиар буурав
УИД-ийн хувьцааны ханш 12.8 хувиар буурав
 
Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Дээд шүүхийн шийдвэр гарчхаад байхад бүрэн эрхтэйгээ байгаа асуудалд нарийн зохицуулалтуудыг нь эргэж харах шаардлагатай