Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, эрүүл ахуйн шаардлагуудыг харилцан хангах баримт бичигт гарын үсэг зурлаа

Огноо
Унших
2 минут 42 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад 2023 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр хоёр тал эрх зүйн зарим баримт бичгийг байгуулж гарын үсэг зурав.

Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд М.Чавушолу нар “Дипломат ёслолын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа мал аж ахуйн салбарт тухайлбал, арьс, шир, дайвар бүтээгдэхүүн зэрэг малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөх зорилгоор хорио цээр, эрүүл ахуйн шаардлагуудыг харилцан нийцүүлэхэд чиглэсэн зарим баримт бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, Туркийн Халал итгэмжлэлийн агентлагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Сүлейман Бэшли, Туркийн Шинжлэх ухаан, технологийн cудалгааны зөвлөлийн дэргэдэх Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн захирал Мустафа Четинташ, Туркийн Стандартын байгууллагын дарга Махмут Сами Шахин нартай тус тус гарын үсэг зурав.

Гадаад харилцааны сайдын албан ёсны айлчлалын үеэр байгуулсан баримт бичгүүд:

⏺️ “Дипломат ёслолын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,

⏺️ “Халал чанарын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Халал итгэмжлэлийн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,

⏺️ “Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Шинжлэх ухаан, технологийн cудалгааны зөвлөлийн дэргэдэх Үндэсний хэмжил зүйн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,

⏺️ “Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Стандартын байгууллага (TSE)-ын хооронд Стандартчилал, үнэлгээ, хэмжил зүй, сургалтын чиглэлээр 2022-2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” зэрэг болно.

Цэвэр усаар автомашин угаахыг хориглох эсэхийг НИТХ-аар эцэслэн шийдвэрлэнэ
Цэвэр усаар автомашин угаахыг хориглох эсэхийг НИТХ-аар эцэслэн шийдвэрлэнэ
 
“Дэлхийн ур чадвар-2024” тэмцээнд “МЕDALION EXCELLENCE”-ийн болзол хангасан тамирчид 2026 онд Шанхайд болох уралдааны буухиаг эхлүүлнэ
“Дэлхийн ур чадвар-2024” тэмцээнд “МЕDALION EXCELLENCE”-ийн болзол хангасан тамирчид 2026 онд Шанхайд болох уралдааны буухиаг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.