Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар: СЕХ З.Энхболдын гар, хөл болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ эдийн засагч Л.Наранбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Энэ асуудалтай холбогдуулж, тэрбээр энэ сарын 2-ны өдөр мэдээлэл хийхдээ CЕХ-г шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл тус шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох юм.

Үүнтэй холбогдуулж Л.Наранбаатар өнөөдөр жагсаал зохион байгуулж,  мэдээлэл хийлээ. 

Тэрээр “ СЕХ тайлбар өгөхөөс зугтаж байгаа. Учир нь тэдэнд тайлбарлах баримт, нотолгоо байхгүй. Өнөөдөр 11:30-д Шүүхийн өмнөх хэлэлцүүлэг болно. Би энэхүү хэлэлцүүлгийг нэг хоног байтугай нэг цаг, нэг минутаар ч хугацаагаа битгий хойшлуулаасай гэж хүсч байна.

Миний бие Лүндэгийн Наранбаатар үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ бүдүүлгээр хулгайлуулсан монгол улсын иргэн байна. СЕХ маш бүдүүлгээр, миний сонгох, сонгогдох эрхэнд халдлаа. Энэ хууль бус ажиллагааг эсэргүүцэж БЗД-ийн 22-р тойргийн иргэд 1072, хувьцаа эзэмшигчдийн холбооныхон, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслийн тэргүүн, Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт, Мөн Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа нар ирсэн байна. 
Хэвлэлийн бага хурал хийж байгаа шалтгаан нь Сонгуулийн ерөнхий хороо худалдагдаж З.Энхболдын гар, хөл болон ажиллаж байна. СЕХ намайг Зөв хүн Электорат эвслээс нэрийг чинь оруулж ирсэн гэдэг үндэслэлээр 2 газраас нэр дэвшсэн гэх хуулийн үндэслэлгүй заалтаар нэрийг минь татсан. СЕХ-ийн дарга Ч.Содномцэрэн та З.Энхболдтой найз байж болно, ард түмнийг ингэж гутааж болохгүй, энэ бол доромжлол. Хэрвээ миний өөрийн гараар бичиж өгсөн өргөдөл байгаа бол БЗД-ийн 22-р тойргийн иргэдэд минь гаргаж ирж харуул. З.Энхболд өөрөө 22-р тойрогт өрсөлдөж байгаа. З.Энхболд айж байгаа юм” гэв. 
Түүнийг мэдээлэл хийх үеэр жагсаалд оролцогчид СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг огцор хэмээн шаардаж байв.

А.Содномдаржаа

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.