Хүн бүрийг баталгаат ундны усны эх үүсвэр, ариун цэврийн байгууламжаар хангах нь Тогтвортой хөгжлийн 6 дахь зорилго юм.
Дэлхийн хэмжээнд 10 хүн тутмын 3 нь шаардлага хангасан ундны ус ашиглаж чадахгүй, 3 тэрбум орчим хүн наад захын ариун цэврийн байгууламжаар хангагдаж чадахгүй байна.
Манай улсын хувьд төв суурин газруудад өргөн ашигладаг нүхэн жорлонгоо халж, сайжруулсан жорлон барьж ашиглах нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Ундны усны сайжруулсан эх үүсвэрээр хангагдсан өрхийн хүн ам 2013 онд 85 хувь байсан бол 2018 онд 87 хувь болсон байна.
Нийт өрхийн дөнгөж 29 хувь нь бохирыг цэвэрлэх, зайлуулах төвлөрсөн системд холбогдсон байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу.
https://tinyurl.com/yabbkjpx
Эх сурвалж: ҮСХ