Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: 3 настай хүү долоо хоногийн турш ухаангүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хоёр хоногийн дараа ГССҮТ-д ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл буюу долоо хоногийн турш ухаангүй байна.

Энэ талаар бид ГССҮТ-өөс тодруулахад, "Хүүгийн биеийн байдал хэвэндээ байна. Ухаан ороогүй" гэлээ.

Ташрамд дуулгахад, хүүг зодсон гэх Э-г Эрүүгийн хуулийн 12.1.4-т зааснаар шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн юм.

Тус зүйл анги нь Хүчиндэх буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх заалт юм.

Сайжруулсан шахмал түлшний 18,868 тонн нөөцтэй байна
Сайжруулсан шахмал түлшний 18,868 тонн нөөцтэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд