Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээг хүргэж байна.
МУИС-ЫН НОМЫН САН
10:00 цагт: ХХОАТ-ын тухай хуулийн "Татварын хөтөч" цуврал номын нээлт болно. Утас: 99100719, 95290020, 80806689
АРДЧИЛСАН НАМЫН ТӨВ БАЙР
11:00 цагт: Ээлжит 4/11 хэвлэлийн хурлаа зарлалаа. Тус хурлаар:
- Сүүлийн үед Монгол Улс Ардчилал, Хүний эрхийн бүхий л үзүүлэлтээр олон байр ухарч, хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байгаа асуудлаар,
- Цалин, тэтгэврийн хэмжээг яаралтай нэмэгдүүлж, үнийн өсөлт, валютын ханштай уях асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар,
- УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас Л.Гантөмөр нарт “АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй” хэмээн шийдвэрлэсэн асуудлаар тус тус мэдээлэл өгнө.
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: "Иргэн бол хүч" залуусын санаачилгаас Хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл өгнө.
11:30 цагт: “Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум”-ын талаар МЗХ, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ.
БАЯНГОНГОР ХХК-ИЙН НООС УГААХ ҮЙЛДВЭР
12:00 цагт: БНЧУ-ын Элчин сайд Ян Вытопил Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулах гэрээнд гарын үсэг зурна.