Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Алдарт эхийн одонт ээжүүд“ хүндэтгэлийн үйл ажиллагаа болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 08-ны өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09.30 цагт: Төрийн ордонд, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Алдарт эхийн одонт ээжүүд" хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.

09.00-16.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд, Технологийн салбарын эмэгтэйчүүдийн “Women in tech: Өөрчлөх цаг” чуулга, уулзалт болж, тус салбар дахь үлгэр жишээ бүсгүйчүүдийн амжилтын нууц, сорилт бэрхшээл, мэргэжлийн талаар хэлэлцэнэ. Утас: 9905-3771.

09:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт- өнөөгийн нөхцөл байдал" хэлэлцүүлэг болно. Утас: 9999-8253.

11.00 цагт: СТӨ-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг “Их хотын бүсгүйчүүд-2023” хүндэтгэлийн ёслол болно. Энэ үеэр салбар салбарын шилдэг 9 бүсгүйг шалгаруулна. Утас: 8975-5575.

14.00 цагт: Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын Арт галерейд: “Эмэгтэй уран бүтээлчид” хамтарсан үзэсгэлэн үргэлжлэн гарна. МУЭ-ийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлөөр бүтээлээ туурвидаг 90 гаруй эмэгтэй уран бүтээлч оролцож байна. Утас: 9139-9149.

-“Эмэгтэйчүүд эрх чөлөөний төлөө” алхана

-“Монголын эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл” тусгайлсан үзэсгэлэн гарна.

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна
Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна
 
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.