Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр өнөөдөр тохиож байна.

БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ)-ын Тэргүүлэгчид “Баяр ёслолын болон тэмдэглэлт өдөр”-ийн тухай 1955 онд зургадугаар сарын 08-ны өдөр 137 дугаар зарлиг гаргажээ. Тус зарлигт, “Ардын хувьсгалын ойн баяр Долдугаар сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр арван нэгдүгээр сарын 07-ны өдөр, “Эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг гуравдугаар сарын 8-нд жил бүр тэмдэглэнэ” хэмээн дурдсан байдаг.

Монгол Улсад тэр үеэс эхлэн “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг, Монголын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэх болсон бөгөөд бүх нийтээр амардаг уламжлалтай. Иймд Монголынхоо нийт эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд дэвшүүлье.

Улаанбаатарт 8 хэмийн дулаан байна
Улаанбаатарт 8 хэмийн дулаан байна
 
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.