Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Олон эрчүүдтэй мөр зэрэгцэн алхаж яваа удирдах шитний оператор Б.Энхжаргалын нэг өдөр

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 18 секунд

"Тавантолгой Түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр. Гуравдугаар цех. Тус цехийн хоёрхон эмэгтэйн нэг болох Б.Энхжаргал бүсгүй олон залуусын хайр хүндэтгэл дунд бас тэднийхээ бахархал дунд ажилладаг. Магадгүй эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг цөөн хэдэн мэргэжилтнүүдийн нэг гэхэд хилсдэхгүй биз.

Б.Энхжаргал нь "Тавантолгой Түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн М.Мөнхбаатар даргатай III цехийн удирдах шитний оператор юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан UBN.mn сайт түүний нэг өдөртэй танилцлаа.

"Тавантолгой Түлш" ХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр

Тус үйлдвэр нь улсын онцгой бүсэд зүй ёсоор хамаардаг. Тэр ч утгаараа үйлдвэрийн хаалгаар хэн бүхэн шагайдаггүй аж.

Б.Энхжаргалын хувьд нөхөр дөрвөн хүү, нэг охины хамтаар Налайх дүүрэгт оршин суудаг гэнэ. Налайх дүүргийн төвөөс 3 км орчим явахад "Тавантолгой Түлш" ХХК-ийн үйлдвэр бий. Тус үйлдэрт ажиллаж буй ихэнх залуус Налайх дүүрэгт оршин суудаг бол нийслэлээс ажилдаа явдаг ажилчид нь байрлан ажилладаг байна. Үнэхээр үдийн хоолны цаг болоход олон залуусын дунд маш цөөхөн бүсгүйчүүд харагдаж байлаа. Магадгүй олон харчуултай мөр зэрэгцэн яваа нь түүний хувьд хийгээд тус цехийн ажилчдын хувьд ч бахархалтай байдаг биз.

Нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Түүний нэг өдөр бол яах аргагүй техник технологийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг ханган ажиллахад оршдог аж. Тиймдээ ч Б.Энхжаргал өдөр болгон шинэ ажилдаа ирж буй мэт төсөөлдөг тухайгаа ярьсан юм. Тэрбээр,

Өдөр бүр шинэ ажилдаа ирж буй мэт санагддаг

"Миний хувьд "Тавантолгой Түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр анх нээгдэхэд л ууган ажилтнаар орж байсан. Түүгээрээ ч илүү бахархдаг. Өдгөө дөрвөн жилийн хугацаанд олон залуустай мөр зэрэгцэн хамтран зүтгэж буйдаа ч баярлаж явдаг.

Түүнээс гадна миний ээж, аав хоёр Өмнөговь аймгийн ахмад уурхайчдын нэг. Миний хүүхэд нас ч мөн адил уурхайтай салшгүй холбоотой. Тиймээс би энд ажиллаж байгаагаа маш гайхалтай хувь тохиол гэж ойлгодог. Миний хувьд ажилдаа ирж буй өдөр болгон шинэ, яг л шинэ ажилд орж буй мэт санагддаг" хэмээсэн юм.

"Тавантолгой Түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр гурван цехтэй. Түүний ажиллаж буй цехийн хувьд нийт 45 хүн ажилладаг бөгөөд тэдний хоёр нь л эмэгтэй ажилчин байдаг аж.

Жил бүр "Тавантолгой Түлш" ХХК-ийн хамт олон нийт бүсгүйчүүдээ хүлээн авч, баярлуулдаг уламжлалтай аж. Тэр ч утгаараа Б.Энхжаргалд ажлын хамт олноос нь амьд цэцгийн баглааг бэлэглэсэн нь түүний хэзээ ч мартахгүй дурсамжуудын нэг болон үлдэнэ хэмээн сэтгэгдлээ ч илэрхийлж байлаа.

Биднийг очсон тэр хэсэг хугацаанд удирдах шитний офератор Б.Энхжаргал ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ажилдаа хайртай, хамт олон, удирдлагаараа үргэлж бахархаж явдаг тухайгаа ч хэлсээр байсан юм. Түүний хувьд өдөр бүр ажилдаа ирэхдээ аз жаргалыг мэдэрч, ажлаасаа явахдаа гэр бүлдээ яаран яарсаар очдог гэнэ.

Ажилдаа ирэхэд хамт олны уур амьсгал халуун дотноор хүлээн авдаг бол гэртээ харихад гэр бүлийн, бяцхан үрсийнх нь инээд хөөр түүнийг тосон авдаг тул амаьдралд хайртай, бусдад ч хайртай байхыг үргэлж өөртөө сануулдаг хэмээв.

АН-ын гэрчилгээг дахин авах Л.Гантөмөр нарын хүсэлтэд боломжгүй гэх хариу өглөө
АН-ын гэрчилгээг дахин авах Л.Гантөмөр нарын хүсэлтэд боломжгүй гэх хариу өглөө
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.