Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховдод нас барсан 15 настай охины шүүх шинжилгээний дүгнэлт идээт үрэвсэл гэж гарчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд

Өнгөрөгч нэгдүгээр сарын 29-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын БОЭТ-д толгойдоо оёдол тавиулсан 15 настай хүүхэд эмчлүүлж байгаад нас барсан хэрэг гарсан. Талийгаач охины шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ. Дүгнэлтэд хөнгөн гэмтэл, идээт үрэвслээр нас барсан гэж гарчээ.

Тус хэргийг амь хохирогчийн гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч нь үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж хойшлуулалшгүй 48 цаг баривчлан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг холбогдох байгууллагад хүргүүлээд байсан. Эл хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд хэргийг үйлдсэн гэх Ж-г цагдан хорьсон хэвээр байгаа юм. Түүнчлэн талийгаачийн толгой руу цохиход ашигласан гэх эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Д.Монголхүүд холбогдох шүүх хурал гуравдугаар сарын 15-ныг хүртэл хойшилжээ
Д.Монголхүүд холбогдох шүүх хурал гуравдугаар сарын 15-ныг хүртэл хойшилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд