Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧИЙН ЭЭЖ: Охиныг 7 удаа шүүх эмнэлэгт үзүүлсэн, сүүлийн үзлэгийн зургийг миний нүдэн дээр устгасан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 8 секунд

Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охинтой холбоотой хэргийн талаар хохирогчийн ээж болон “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо мэдээлэл хийлээ.

Хохирогчийн ээж "Хэрэг явдал болох үед би эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж, охиноо үзүүлсэн. Охин маань анх шулуун гэдсээ гэж зааж ярьсан. Эмчид хандахад "Удаан хугацаа өнгөрсөн бол охины чинь шулуун гэдэс эдгэчихсэн байгаа, үзэх боломжгүй" гээд орхисон. Охин маань удалгүй буюу 11 дүгээр сард дахин энэ талаар ярьсан. Энэ үед нь Архангай аймгийн цагдаагийн газарт хандсан. Охин маань хоёр дахь удаагаа ярихдаа "Аав миний хөхний толгойг долоосон" гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад хандсаны дараагаар эмэгтэйчүүдэд үзүүлэхэд "Урагдлын хэмжээ 15-17" гэж хэлсэн. Аймгийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр урагдалттай гэж гарсан. Энэ хэрэг Улаанбаатар хотод болсон учраас энд шалгагдаж эхэлсэн. Гэтэл 2021 оны тавдугаар сард шүүх эмнэлэг үзээд урагдалгүй байна гэх дүгнэлт гаргасан. Хэл ам хийгээд долдугаар сард үзлэг хийхдээ "Төрөлхийн" гэх дүгнэлт гаргасан. Надад хэлэлгүй хэргийг нь хаасан байсан.

2022 оны хоёрдугаар сард шүүх эмнэлэг охиныг маань дахин үзсэн. Өргөө амаржих газрын Энхцэцэг, Мөнхцэцэг гэх хоёр эмч үзлэг хийж, охин хохирсон гэж дүгнэлт гаргасан. Гэтэл дөрөвдүгээр сард над руу холбогдоод дахин үзлэг хийхээр болсон талаар хэлсэн. Тухайн үед нь дахин үзлэг хийхдээ Өргөө Амаржихын хоёр эмч өөрсдөө ч үзээгүй. Тэгснээ авсан зургуудийг нь миний нүдэн дээр устгасан. Нийт шүүх эмнэлэгт 7 удаа үзүүлж, дүгнэлт гаргасан" гэв.

С.Эрдэнийг шүүгчдийн нэр хүндэд ноцтой халдаж, гүтгэсэн хэмээн  УДШ-ээс мэдэгдэл гаргажээ
С.Эрдэнийг шүүгчдийн нэр хүндэд ноцтой халдаж, гүтгэсэн хэмээн УДШ-ээс мэдэгдэл гаргажээ
 
Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардлаа
Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.