Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Паспортын зөрчилтэй иргэнийг ОХУ-ын иргэнийг буцаасан. Хаашаа явсныг нь хэлэх боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

ОХУ-ын иргэн "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд 4 дэх хоногтоо гацаад буй. Ингэхдээ тухайн иргэн нь хугацаа дууссан хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон. Энэ нь хилийн баримт бичгийн зөрчил гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

-"Чингис хаан" Олон улсын нисэх буудалд гацсан ОХУ-ын иргэний талаар мэдээлэл өгөхгүй юу. ГХЯ ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-ОХУ-ын иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр "Хүннү эйр" компанийн онгоцоор нисэж ирсэн. Энэ хүний гадаад паспортын хугацаа дууссан байсан. Хилийн зурваст 6 хоносон. Өнөөдөр өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсаас гаргасан. Тус иргэн нь ГХЯ-нд хандсан.

-Тухайн иргэн дайнаас зугтаж манай улс руу орж ирсэн гэх мэдээлэл байсан. Ийм тохиолдолд илүү уян нөхцлөөр хандах уу?

-Төрийн байгууллагууд хуулийн дагуу ажилласан. Тус иргэн нь баримт бичгийн зөрчилтэй байсан. Хугацаа нь дууссан паспорттой учир оруулах ямар ч үндэслэл байхгүй. Өнөөдөр Монгол Улсын хилээр 12.45 цагт өөрийнх нь хүсэлтийн дагуу гаргасан. Хаашаа явсан талаарх мэдээллийг өгөх боломжгүй.

Тухайн иргэнд шаардлагатай бүх тусламжийг үзүүлсэн. Мөн өөр улс руу явах хүсэлтийг нь өөр улс орнуудад уламжилсан. Олон Улсын байгууллага, НҮБ-ын харьяа байгууллагуудад хандсан. Зарим улс орнууд өөр тийш нь автал нь түр байлгаж байгаач гэсэн. Бид эрхийг нь зөрчөөгүй. Шаардлагатай бүх тусламжийг үзүүлсэн.

Тус иргэн ОХУ, Казакстан руу буцаагүй. Тээвэрлэж ирсэн тээврийн компани нь авчирсан газар руу нь буцаах ёстой. Гэхдээ Казакстан руу, ОХУ руу буцаагүй. Өөр улс руу явсан. Гэхдээ мэдээллийг нь нууцлаарай гэж хүссэн тул мэдээлэл өгөх боломжгүй.

“Дотоодын нислэгийг сэргээх чиглэлд ЗГ энэ оны эхний хагаст дорвитой шийдвэр гаргана“
“Дотоодын нислэгийг сэргээх чиглэлд ЗГ энэ оны эхний хагаст дорвитой шийдвэр гаргана“
 
Өнгөрсөн шөнө 104 хүнийг эрүүлжүүлжээ
Өнгөрсөн шөнө 104 хүнийг эрүүлжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.