Улсын дээд шүүхээс АН-ын даргаар Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн. Мөн АН-ын ЕНБД асан И.Мөнхжаргал Ерөнхийлөгч асан Х.Баттулгад байсан тамгыг Лу.Гантөмөрд хүлээлгэн өгсөн байдаг.
Тэгвэл С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан УДШ-ийг хууль зөрчсөн хэмээн үзэж, Захиргааны шүүхэд өнөөдөр нэхэмжлэх гаргалаа. Энэ талаар Д.Эрдэнэсувд "Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргаж байна. УДШ-ын хоёрдугаар сарын 9-ны өдрийн тогтоол нь илтэд хууль бус шийдвэр байсан. Тиймээс энэ шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэх гаргаж байна.
Мөн шийдвэр гаргасан УДШ-ийн шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул АТГ болон Шүүхийн ёсзүйн хороонд хандах болно. Түүнчлэн хууль бус шийдвэр гаргасан тул энэ хуулийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийг мөн гаргасан" гэлээ.