Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баярын өдрүүдэд гал түймэр, ослын 33 дуудлага бүртгэгдэж, ахуйн түймрийн улмаас нэг хүн бэртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 41 секунд

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49 буюу нийт 50 иргэнийг авран хамгааллаа.

Харин зам тээврийн ослын улмаас 3 иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Газ хэрэглэдэг айл зул барьж орхисноос газ нь дэлбэрч лифт, доод айл руу гал алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Газ хэрэглэдэг айл зул барьж орхисноос газ нь дэлбэрч лифт, доод айл руу гал алджээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.