Мумбай хотод мягмар гарагаас хүчтэй салхи шуурч, бороо орж эхэлжээ.
Түлхүүр мэдээлэл:
- Мумбай мужийн эрүүл мэндийн салбар хүнд байдалд ороод байна.
- Энэтхэгийн зүүн хэсэг болон Бангладешд циклон шуурганы улмаас 85 хүн амиа алджээ.
- Тус мужид пүрэв гараг хүртэл байгалийн гамшигт үзэгдлийн "Улаан дохио" асаажээ.
Энэтхэгийн эдийн засгийн гол төв болох Мумбай хотын эрэг орчимд өнгөрсөн мягмар гарагаас хүчтэй шуурга дэгдээд байна.
Нисарга Циклон шуурганы улмаар Энэтхэгийн баруун эрэг, Махараштра мужийн ойролцоо хүчтэй үер буужээ. Түүнчлэн хөрш зэргэлдээ мужид нь нөлөөлөх магадлалтай байгаа гэх мэдээллийг “BBC” нийтэлсэн байна.
Гамшгаас хамгаалах үндэсний хүчин тус хоёр мужид үүрэг гүйцэтгэжээ. Мөн энэхүү Амфик цикол хүчтэй шуурга нь хоёр долоо хоногийн дараа Энэтхэгийн зүүн эрэгт очих магадлалтай байна.
Энэтхэгийн зүүн хэсэг болон Бангладеш-д Амфан шуурганы улмаас 85 гаруй хүн амь насаа алджээ.
Зургийн эх сурвалж: BBC
Мумбай хотод хүчтэй аадар бороо, ширүүн салхи, хүчтэй далайн давалгаа аль хэдийн мэдрэгдэж эхэлсэн бөгөөд цаг уурын албаныханы хэлж буйгаар хотод шууд цохилт өгөх магадлалтай байгаа аж.
Хэрэв Мумбайд дээрх зүйл болбол энэ нь олон зууны дараа тохиолдсон Цикол шуурга болох юм байна.
Эрх баригчид хотын төв, эрэг орчмын нам дор байгаа ард иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн гэж тус мужийн Ерөнхий сайд Уддхав Такерай мэдэгдэв. Түүнчлэн загасчдыг далайгаас буцааж дахин гаргахгүй байхыг мэдэгджээ. Энэ бүс нутагт хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул Пүрэв гараг хүртэл “Улаан дохио” өгчээ. NDRF-ийн ажилтнууд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хүний амь үрэгдэхгүй байх арга” дээр ажиллаж байгаа учир хүн нас барахгүй гэж найдаж байгаа юм.
Циклон нь байгалийн гамшгийн хүнд ангилалд багтдаг тул түүний учруулж болзошгүй хохирол их байдаг. Бид хамгийн сайн ажиллаж байгаа боловч хамгийн муу зүйлд бэлтгэж байна гэж “SM” ерөнхий захирал Pradhan өгүүлжээ. Шуурга эхлэхэд Мумбай дахь эх баригчдыг түгшээж магадгүй байна.
Шуурганаас өмнө далайд гаргах гэж буй завьчид
Яаралтай тусламжийн тасгийн өвчинтөнүүд ор, хүчилтөрөгчийн аппарат хуваан хэрэглэхийг албадсан бичлэгийг нийтэд дэлгэсэн нь эрүүл мэндийн систем нь хүнд байдалд орж байгааг илтгэсэн байна. Тус муж хамгийн их хүн амтай аж.
Мөн ирэх саруудад бороо орж эхлэхэд хумхаа, хуй салхи, лептоспироз зэрэг өвчнүүд дэгдэх эрсдэлд ороод байгаа аж.
Эх сурвалж: BBC