Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч Израилийн “Их дуулга“-ыг зорилоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 19 секунд

Олон улсын Жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны хоёр дахь Их Дуулга тэмцээн Израилийн нийслэл Тель-Авив хотод энэ сарын 16-ны өдрөөс эхэлнэ. Тэгвэл уг тэмцээнд манай улсаас Ц.Цогтбаатар, О.Цэцэнцэнгэл нарын эрэгтэй арав, эмэгтэй найман тамирчин оролцох бөгөөд өнөөдөр /2023.02.15/ Тель-Авив хотыг зорилоо.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд,

  • 60 кг-ийн жинд Э.Сумъяабазар, Б.Сүхбат
  • 66 кг-ийн жинд Л.Өнөболд
  • 73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • 81 кг-ийн жинд Б.Батболд, Г.Болор-Очир
  • 90 кг-ийн жинд Г.Пунцагцэрэн, Г.Алтанбагана
  • +100 кг-ийн жин О.Цэцэнцэнгэл нар хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд,

  • 48 кг-ийн жинд Г.Наранцэцэг
  • 52 кг-ийн жинд М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг-ийн жинд О.Оюунчимэг
  • 63 кг-ийн жинд Д.Есүй
  • 70 кг-ийн жинд Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг-ийн жинд О.Хүслэн
  • +78 кг-ийн жинд Д.Номинзул нар өрсөлдөх юм.

Өнгөрсөн жилийн татамид Б.Цогт-Очир 60 кг, Г.Хэрлэн 66 кг, Б.Баасанхүү 48 кг жинд тус тус хүрэл медаль хүртэж байсан удаатай.

Э.Ариунтуяа

Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан эхэллээ
Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан эхэллээ
 
ФОТО: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
ФОТО: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.