Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Зургадугаар сарын 1-ний өдөр хийсэн 212 шинжилгээнд халдвар илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд


ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын тархалттай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Зургадугаар сарын 1-ний өдөр 212 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Үүнд, тандалтын зорилгоор цуглуулсан 3, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, ажиглах байранд тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ багтаж байна. Ажиглах байранд байгаа хүмүүсийн шинжилгээг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу авч буй. Энэ дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс давтан шинжилгээ авсан.  Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 10 жолоочид халдвар илрээгүй.

Улсын хэмжээнд коронавирусний халдварын 185 тохиолдол бүртгэгдсэний 145 нь хэвтэн эмчлүүлж байна" гэв. 

Өнөөдрөөс 14-ний өдрийг хүртэл халуун ус тасрах газрууд
Өнөөдрөөс 14-ний өдрийг хүртэл халуун ус тасрах газрууд
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.