Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хорио зөрчиж, үдэшлэгт орсон Бельгийн ханхүү Ковид-19 тусчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 28 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Бельгийн ханхүү хорио цээр зөрчиж, өөрийн Испани эмэгтэй найзын хамт үдэшлэгт оролцжээ.
  • Уг үйл явдлаас 2 хоногийн дараа ханхүү Ковид-19 халдвар авсан нь тогтоогдсон байна.
  • Ханхүү одоогоор өвчний хөнгөн шинж тэмдэгтэйгээр тусгаарлагдаж байгаа аж.

Бельгийн хаан Филиппийн дүү болох Астрид гүнжийн гуравдахь хүү, өдгөө 28 настай Иохам ханхүү нь хорио цээр зөрчиж, Испанийн Кордоба хотод болсон олон нийтийн цугларалтад оролцжээ. Улмаар тухайн өдрөөс хоёр хоногийн дараа ханхүү коронавирусний шинжилгээ өгөхөд хариу эерэг буюу халдвартай гарсан байна.

Иохам ханхүү өөрийн Испани эмэгтэй найз болон түүний гэр бүлтэй хамт олон нийтийн арга хэмжээнд оролцсон нь үнэн болохыг түүний өмгөөлөгчийн газар хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал, ордны хэвлэлийн албаны мэдээлснээр ханхүү тавдугаар сарын 24-ны өдөр Бельгиэс Испани руу явж, 26-ны өдөр 12, зарим эх сурвалжийн мэдээллээр 27 зочинтой арга хэмжээнд оролцсон байна.

Кордобагийн хуулийн газраас гаргасан мэдэгдэлд дурьдсанаар ханхүү “Би хорио цээрийн арга хэмжээг хүндэтгэлгүй, зөрчиж, өөр улс руу аяласандаа уучлалт хүсэж байна. Би энэ хэцүү цаг үед хэнийг ч дорд үзэж эсвэл үл хүндэтгэхийг хүсээгүй бөгөөд өөрийн үйлдэлдээ харамсаж, гаргасан үр дүнгээ хүлээн зөвшөөрч байна” хэмээн хэлжээ.

Одоогоор албаныхан ханхүүгийн оролцсон арга хэмжээнд 15-аас дээш хүн байсан эсэхийг мөрдөж байгаа юм байна. Тус мөрдлөгийн багийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Испанийн бүс нутгийн эрүүл мэндийн төвөөс өөрийн засгийн газартаа уг арга хэмжээнд оролцсон хүмүүсийн тоог 27 гэж мэдээлжээ.

Ханхүү одоогоор Ковид-19 халдварын хөнгөн шинж тэмдэгтэйгээр тусгаарлагдаж байгаа аж.

 Дэвсгэр мэдээлэл: Ханхүүгийн очиж Ковид-19 халдвар авсан Испани улс бол цар тахалд хамгийн хүндээр өртсөн орнуудын нэг бөгөөд одоогоор тус улсад 239,000 гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 27000 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: CNN

Т.Баярхүү: ТЕГ 948 хүнд холбогдох 700 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан
Т.Баярхүү: ТЕГ 948 хүнд холбогдох 700 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.