Өнгөрсөн даваа гарагт Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 20,000 даваад байна. Гамшгийн цар хүрээ тодорхойгүй хэвээр байгааг НҮБ анхааруулж байна.
Аврагчид нурангиас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа ч чичиргээнээс хойш бараг 100 гаруй цаг өнгөрсөн учир найдвар тасарч байгаа аж. Харин амьд үлдсэн олон мянган хүн орох орон, идэх хүнсгүй хүнд нөхцөлд байна.