Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаначин ГЭР БҮЛ..

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 33 секунд

Бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадамд нийслэлийн Хан-Уул дүүргээс уулын цанын төрөлд оролцож буй тамирчин гэр бүлийг онцолж байна.

И.Гантулгынх гэр бүлээрээ уулын цанын тамирчид. Бүх ард түмний спортын өвлийн XVI наадамд эхнэр Г.Энхсүх нь уулын цанын жиант слалом төрлөөс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Тэдний хөвгүүд Г.Хашмаргад, Г.Хашшагай нар анхны тэмцээндээ оролцсон нь Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам байж, уралдааны замаа амжилттай дуусгажээ.

Г.Энхсүхийн хувьд 10 гаруй жил уулын цанаар хичээллэж байгаа бөгөөд 2005 онд Австри улсад болсон оюутны Юниверсиад наадам, ОХУ-ын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцсон нэгэн юм.

Өрхийн тэргүүн И.Гантулга нь эхнэр болон хөвгүүдийнхээ бэлтгэл хангагч, дасгалжуулагч багш нь.

Тэдний бага 5 настай охин нь мөн л уулын цанаар хичээллэдэг. Хэдийн арга техникээ эзэмшчихсэн гэнэ. “Миний охин цанатайгаа ирсэн. Даан ч насны ангилал нь байхгүй. Түүнээс биш аав, охин хоёр уралдахгүй юу гэж” ярих аав гоё.

Ийм нэгэн цаначин гэр бүл энэ удаагийн өвлийн наадмын бас нэг “ТОД” өнгө нь байлаа.

Эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурж, тусламж үзүүлэхээ илэрхийллээ
Эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурж, тусламж үзүүлэхээ илэрхийллээ
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц