Турк болон Сири улсад томоохон хэмжээний газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн нурангид даруулан амь насаа алдсан. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс аврах баг тусламж үзүүлэхээр очсон бөгөөд манай улсын аврах баг өчигдөр орон нутгийн цагаар 10:00 цагт Туркт газардсан юм.
Одоогоор манай улсын аврах баг Хатая мужид ажиллаж байгаа ба хоёр хүүхэд, нэг том хүнийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Энэ тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн твиттер хуудаснаа нийтэлжээ.
Манай улсын аврах баг Хатая мужид ажиллаж байна. 🇹🇷
— Battsetseg Batmunkh (@BattsetsegBatm2) February 9, 2023
2 хүүхэд, 1 том хүнийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн сайхан мэдээ ирлээ.
Аврах багийн баатарлаг залуусдаа амжилт хүсье. 🇲🇳