Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даацын ханаар БҮҮ ОРОЛД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Нийтийн орон сууцанд оршин суугчид сүүлийн үед байрны даацын ханыг санаатай болон санаандгүй байдлаар нураах нь түгээмэл байна.

Газар хөдлөлтийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь тухайн орон сууцанд эвдрэл гэмтэл үүсэх магадлал өндөр байгааг Дархан-Уул аймгийн ГХБХБГ-аас анхааруулжээ.

Жишээлбэл, Оросын Кемеров мужийн Междуреченск хотод 5 давхар байшин нурсан байна. Тус байрны голын орцонд нэг давхарт байдаг дэлгүүр өргөтгөл хийж өрөө хоорондын хана нурааснаас тус байшин нурсан байна. Балгасан дор нэг хүүхэдтэй эрэгтэй хүн одоо хүртэл олдоогүй, 3 хүний бие маш хүнд сэхээнд байгаа, 60-аад айл орох оронгүй болж, гудамжинд гарсан байна. Одоогийн байдлаар 2 хүний цогцос олдоод байгаа, тус аваар нь 5 сарын 31-нд болсон.

Иргэд орон сууцанд оронгуутаа л суурь ханыг нурааж эхэлдэг. байр орон сууцны өрөө хоорондын хана хүртэл даацын хана байдгийг ойлгоцгүйгээр нураах нь түгээмэл "даацын хана нураана" ч гэх зар олон нийтийн сүлжээнд бий. Дээд, доод, хажуу айлууд лантуугаар хана байшин нураагаад эхлэх юм бол, зохих газар нь яаралтай мэдэгдэх хэрэгтэйг сануулж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Засгийн газраас Украин улс руу 200.000 ам.доллар шилжүүлсэн баримтаа дэлгэлээ
Засгийн газраас Украин улс руу 200.000 ам.доллар шилжүүлсэн баримтаа дэлгэлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд