Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвлийн спортын хоёр наадмын бамбар Орхон аймагт аслаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
4 минут 7 секунд

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хотын “Хангарьд” паласт боллоо.

Өвлийн спортын хоёр наадмын зургаан төрөлд нийслэлийн 7 дүүрэг, 12 аймгаас 726 баг, тамирчид оролцож байна. Үүнээс Монголын бүх ард түмний спортын XVI наадамд 244 тамирчин 17 дасгалжуулагч, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадамд 417 тамирчин, 24 дасгалжуулагч 526 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Энэ удаагийн спортын өвлийн наадмын онцлог нь анх удаа орон нутагт хоёр наадмыг нэгэн зэрэг хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Засаг даргын орлогч, зохион байгуулах хороон дарга А.Түвшинжаргал нээж хэлсэн үгэндээ баг тамирчдад амжилт хүсэхийн зэрэгцээ “Зууны манлай бүтээн байгуулалт Орхон аймаг, Эрдэнэт хот нь зэс молибдений арвин их нөөцтэй Эрдэнэтийн овоог ашиглаж эхэлсэнээр эдүгээ 47 дахь жилтэйгээ золгож байна. Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад тухайн үед Зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүд ажиллаж амьдарч, спортын барилга байгууламжийг барьж байгуулсан нь эдүгээ хүүхэд залуус спортоор хичээллэх таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн түүхтэй”-г онцолсон юм.

Нээлтийн үйл ажиллагааны эхэнд өвлийн спортын наадамд оролцож буй баг, тамирчдыг танилцуулж алдаршуулсан бөгөөд үүний дараа Монгол Улсын төрийн далбааг заллаа. Мөн аймгийн ЗДТГ, ИТХ-аас аймаг орон нутгийн хүүхэд залуучуудыг өвлийн спортоор хичээллэх боломж, нөхцлийг бүрдүүлэх, хөгжүүлэх, өвлийн аялал жуучлалтай холбох зэрэг зорилтын хүрээнд “Өвлийн спортыг хөгжүүлэх” аймгийн дэд хөтөлбөрийг батлан гурав дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэснээр өвлийн спортын төрлийг нэмэгдүүлж, хүүхэд залуус хоккей, тэшүүр, гүйлтийн цана, снөүбоард, биатлон, мөсөн шагай, мөсөн сурын спортоор тогтмол хичээллэж баг тамирчдын тоо нэмэгдэж байна” хэмээлээ.

Орхон аймаг, Эрдэнэт хот өвлийн спортын зам талбай, тэмцээн уралдаан зохион байгуулж байсан туршлага, зочид буудал, дэд бүтэц, харилцаа холбооны хөгжилд тулгуурлан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, аймгийнхаа хүн амаа өсгөх бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу спортын өвлийн наадмуудыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн юм.

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2022 оны А/208 дугаар тушаалаар Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмыг зохион байгуулах эрхийг Орхон аймагт олгосны дагуу аймгийн Засаг даргын 2023 оны А/02 дугаар захирамжаар зохион байгуулах хороо байгуулагдаж, тус наадмуудын бэлтгэлийг хангаж, өнөөдөр ийн амжилттай нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хороон дарга А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн болон нийслэл, аймгуудын Засаг даргын орлогч нар, Биеийн тамирын газрын удирдлагууд оролцлоо.

Х.Баттулга Худалдаа хөгжлийн банкны “Сахал“ Д.Эрдэнэбилэгтэй “Талхчихэр“ ХК-ийн хувьцааг хамтарч эзэмшдэг
Х.Баттулга Худалдаа хөгжлийн банкны “Сахал“ Д.Эрдэнэбилэгтэй “Талхчихэр“ ХК-ийн хувьцааг хамтарч эзэмшдэг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.