Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо Шинэ төмөр зам төслийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж буй юм. Энэ үеэр гэрчээр дуудагдаж оролцож буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувь эзэмшдэг компаниудын талаарх мэдээллийг танилцуулсан юм. Эл мэдээллээс харахад, тэрбээр Талх чихэр ХХК-ийн 18.9 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд 13.9 хувийг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг эзэмшдэг аж. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар нь нэг компанийн хувьцааг хамтран эзэмшдэг хүмүүс аж.
Хувьцаа эзэмшлийн мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Наадах чинь одоо больсон байх. Би өөрийнхөө хувийг ч мэдэхгүй байна" гэв.
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) February 8, 2023