Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Гансүх: Шинэ төмөр замын төслийн Концессыг төрд авах шийдвэрийг ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжийн дагуу гаргасан

Огноо
Унших
1 минут 31 секунд

No description available.Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо Шинэ төмөр зам төслийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж буй юм. Эл төслийн санхүүжилтийн асуудалтай холбогдуулан өнөөдрийн сонсголд Зам тээврийн сайд асан А.Гансүх биечлэн гэрчээр оролцож байгаа юм.

Энэ үеэр тэрбээр "Шинээр барихаар заасан төмөр замын төслийн суурь бүтцийн концессийг уралдаант шалгаруулах нь Үндэсний аюулгүй бхйдалд харшлана гэж үзсэн тул Концессийг төрийн өмчид шууд гэрээний үндсэн дээр шилжүүлэх тухай тогтоол гарч байжээ. Харамсалтай нь 2012 оны тавдугаар сард Сү.Батболдын Засгийн газар гаргасан шийдвэрээ өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгоод хувийн компаниудад төрийн өмчит компаниудад аваад өгчихсөн. Миний санаж байгаагаар ҮАБЗ-ийн хоёр, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дугаар заалт бүгд зөрчигдөж байсан. Мөн "Энержи ресурс" ХХК нарийн царигаар ТЭЗҮ-гээ хийчихсэн байсан. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хооронд байгуулсан стратегийн түншлэлийг зөрчиж байсан. Эдгээр бичиг баримтыг үндэслэн бид шийдвэр гаргаж байсан. Засгийн газар ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжийн дагуу шийдвэрлэсэн" гэв.

Ж.Ганбаатар: Монголын Хөрөнгийн биржийг түшиглэж нүүрсээ зарах шийдвэрийг ЗГ-аас гаргалаа
Ж.Ганбаатар: Монголын Хөрөнгийн биржийг түшиглэж нүүрсээ зарах шийдвэрийг ЗГ-аас гаргалаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.