Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим худалдаагаар 128,000 тонн нүүрс худалдахаар төлөвлөж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улс нүүрсээ цахимаар арилжаалахаар болсон. Тэгвэл Монголын Хөрөнгийн бирж дуудлага арилжааны гурван хуваарийг танилцуулжээ. Эхний хоёр дуудлага худалдаанд Эрдэнэс Тавантолгой ХК, гуравдугаар сарын 15-нд эхлэх дуудлага худалдаанд Энержи Ресурс ХХК оролцоно.

Дуудлага худалдаа маргааш /2023-02-08/ пүрэв гарагт эхэлнэ. Гурван цахим арилжаагаар нийт 20 багц буюу 128,000 тонн нүүрс худалдахаар төлөвлөж байна. ЭТТ-н хувьд хатуу коксжих нүүрс, Энержи Ресурс баяжуулсан коксжих нүүрс санал болгожээ. ЭТТ ХК хувьд нүүрс хүргэж өгөх сүүлийн өдрийг ирэх сарын 16-н гэсэн бол нүүрс татан авах хугацааг оруулаагүй байна. Харин Энержи Ресурс ХХК-ийн хувьд хүргэж өгөх, татан авах өдрийг ирэх сарын 22-н гэжээ.

Өнгөрсөн сарын 12-нд туршилтын худалдаагаар хоёр багц, 12,800 тонн нүүрс худалдсан. Хоёр багц нүүрсийг нэг удаагийн хэлцлээр Сингапурын компанид арилжиж байсан юм.

СОНСГОЛ: Монголын төмөр зам ТӨХК шаардсан баримт материалыг ирүүлээгүй
СОНСГОЛ: Монголын төмөр зам ТӨХК шаардсан баримт материалыг ирүүлээгүй
 
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.