Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Монголын төмөр зам ТӨХК шаардсан баримт материалыг ирүүлээгүй

Огноо
Унших
1 минут 18 секунд

“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Яг одоо Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Шинэ төмөр зам төслийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа. Энэ үеэр Түр хорооны ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг ирүүлэх тухай холбогдох яамд, Монголын төмөр зам ТӨХК-д мэдэгдсэн боловч ЗТХЯ, Сангийн яамны архивт уг тайлан хадгалагдаагүй тухай албан бичгээр хариу ирүүлжээ. Түүнчлэн Монголын төмөр зам ТӨХК нь шаардсан баримт материалыг ирүүлээгүйгээс шалтгаалж шинжээч "Энержи Ресурс" ХХК-ийн гүйцэтгэсэн тоо, хэмжээг тогтоосон тайлан дүгнэлттэй танилцах боломжгүй байлаа хэмээн шинжээч танилцууллаа.

Хууль бусаар 67 ширхэг ондатар тээвэрлэж явсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Хууль бусаар 67 ширхэг ондатар тээвэрлэж явсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд