Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: ХХААХҮЯ, ЗТХЯ, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-ийн зээлтэй холбоотой 36 гэрчийг дууджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд эхэллээ.

Хөгжлийн банкнаас төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц буюу 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг хэлэлцэж байгаа билээ.

Тэгвэл гурав дахь өдрөө үргэжилж буй сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:

- ХХААХҮЯ,

-Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК,

-Зам тээвэр хөгжлийн яам "Шинэ төмөр зам" төсөлтэй холбоотой зээлийн асуудлаар 36 хүнийг гэрчээр оролцуулахаар болсон байна.

Л.Базардаргиа: Оюутны хөгжлийн зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монголбанканд зээлийн муу түүх үүсэх эрсдэлтэй
Л.Базардаргиа: Оюутны хөгжлийн зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монголбанканд зээлийн муу түүх үүсэх эрсдэлтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд