Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Улаанбаатар: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 5-7 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг  хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас, 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 6 дугаар сарын 1, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

АНУ-д цар тахлаар нас барагсдын тоо 100,000 давлаа. Яагаад?
АНУ-д цар тахлаар нас барагсдын тоо 100,000 давлаа. Яагаад?
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно