Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д цар тахлаар нас барагсдын тоо 100,000 давлаа. Яагаад?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 57 секунд
Түлхүүр мэдээллүүд:
  • АНУ-д халдвар тархалт болон нас баралтын түвшин маш өндөр байгаа нь эрт арга хэмжээ аваагүйтэй холбоотой гэж Дональд Трампыг буруутгав.
  • Хэрвээ сэргийлэх арга хэмжээг эрт авсан бол 36 мянган хүний амийг аврах боломжтой байсан гэв.
  • Эдийн засгийн уналтын улмаас байгууллагууд хөл хориог сулруулах хүсэлтэй байна. Зарим нь 7 сарын 4-өөс үйл ажиллагаагаа нээнэ гэдгээ зарлажээ.
  • Судалгаанд оролцсон америкчуудын дөнгөж 49% нь л Ковид-19-ийн вакцин гарвал хамрагдана гэж хариулжээ.


Ноён Трамп  энэ сард АНУ-д цар тахлын тархалт хамгийн их байгааг “хүндэтгэлийн тэмдэг” гэж хэлээд, “Энэ нь бидний шинжилгээ илүү найдвартай гэсэн үг” хэмээн тайлбарласанд олон нийт тун бухимдалтай байна. Зургийн эх сурвалж: Reuters



АНУ-д 4 хүрэхгүй сарын хугацаанд короновирусний дэгдэлтийн улмаас амиа алдагсдын тоо зуун мянга давсан талаар "BBC" мэдээлжээ. Мэрилэнд мужийн Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр АНУ-д нас барагсдын тоо 100,276 хүрчээ. Халдварын тархалтыг ажиглаж буй судлаачид АНУ нас барагсдын түвшнээр Бельги, Их Британи, Франц, Ирланд зэрэг улсуудын дараа буюу есдүгээрт бичигдэж байна гэж мэдээлсэн байна. 

Тус улсад бусад орнуудаас харьцангуй олон хүн амиа алдаж байгаа бөгөөд одоогоор халдварын батлагдсан тохиолдол 1,6 саяд хүрсэн нь дэлхийд бүртгэгдсэн нийт тохиолдлын 30 гаруй хувийг эзэлж байна. АНУ-д Ковид-19 анх  нэгдүгээрр сарын 21-нд Вашингтон мужид илэрсэн.

  Үндэстний дүр зураг ямар байгаа вэ?

Долоо хоногийн сүүлээр буюу ням гаригт  20 мужид шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж "Ройтерс" агентлагийн судалгаагаар мэдээлжээ.  Хойд Каролина, Висконсин, Арканзас мужуудад өвчлөл тогтмол өсөж байна. Чикаго, Лос-Анжелес, Вашингтон хотын захын хорооллууд болон хотын төвөөр ачаалал өндөртэй байна. Халдварын тархац хүнд байдалд байсан зарим мужид нас баралтын түвшин буурч байна. Нью-Йоркт 21000 оршин суугч нас бараад байгаа юм.

Хямралын оргил үед өдөрт хэдэн зуугаараа хүмүүс амь үрэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихсэж,  эрүүл мэндийн байгууллагуудын гадна талд тусгайлсан цогцолбор байгуулжээ.

Улс төрийн хүрээнд ямар арга хэмжээ авсан бэ?

Ерөнхийлөгч Дональд Трамп засаг захиргааны арга хэмжээ аваагүй байсан бол амиа алдагсдын тоо 25 дахин их байх байсан гэж хатуу мэдэгдсэн боловч түүнийг хариу арга хэмжээ аваагүй гэж шүүмжилсээр байна. Корновирусний аюулын эрсдэлийг эртхэн тооцоолоогүйд мужийн захирагчдыг мөн буруутгаж байгаа юм.

Анхандаа Дональд Трамп тахлын өвчний хор уршгийг үл тоож, улирлын томуутай харьцуулж байсан. Тэрээр хоёрдугаар сар гэхэд АНУ халдвар тархалтыг "хяналтад авч", дөрөвдүгээр сар гэхэд өвчин “гайхамшигтайгаар алга болно” хэмээн хэлсэн. Мөн тэрээр 50,000-60,000 хүн нас барж, хамгийн ихдээ 70.000 хүрнэ л гэж тооцоолсноо мэдээлж байсан билээ.

Ноён Трамп  энэ сард АНУ-д цар тахлын тархалт хамгийн их байгааг “хүндэтгэлийн тэмдэг” гэж хэлээд, “Энэ нь бидний шинжилгээ илүү найдвартай гэсэн үг” хэмээн тайлбарласанд олон нийт тун бухимдалтай байна.

Колумбийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар АНУ яаралтай арга хэмжээ авсан бол нас барагсдын тоо 36000-аар бага байх байсныг тогтоожээ.

Хөл  хориог хэрхэн сулруулж байна вэ?

АНУ-д цар тахлын үеэр 39 сая хүн ажилгүй болжээ. Амиа алдагсдын тоо улам бүр нэмэгдсээр байгаа энэ үед хөл хорионы улмаас муж улсын хөлдсөн эдийн засгийг дахин сэргээх хэрэгтэй гэж үзэж байна. Нас барагсдын тоо үргэлжлэн өсөж байгаа. 

50 мужид Ковид-19-ийн дүрмийг ямар нэг байдлаар хөнгөвчилж эхэлжээ. Хэрвээ мужийн захирагч нь зөвшөөрвөл  Флорида дахь дэлхийн хамгийн том сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн болох “Уолт Диснейн Ертөнц”-ийг 7-р сарын 11-нд нээхээр төлөвлөж байна.“MGM Resorts”-ийн эзэмшдэг Лас-Вегас дахь дөрвөн казиног мөн 7-р сарын 4-нд нээхээр төлөвлөж байна. Тус компани ажилтнуудаа Ковид-19-ийн тогтмол шинжилгээнд хамруулах  болно гэдгээ мэдэгджээ. 

Одоогийн байдлаар Ковид-19 халдварын вакцин гараагүй. Өвчний батлагдсан эмчилгээ байхгүй ч хэд хэдэн эмчилгээний туршилтыг хийж  эхлээд байгаа юм. Энэ сард явуулсан “AP-NORC”-ийн судалгаагаар америкчуудын дөнгөж 49% нь коронавирусний вакцинд хамрагдана гэжээ.



Ковид-19 халдвараар нас барагсдын тоо 100.000 дөхөж яваа орнууд. Зуун мянган хүн тутамд амиа алдаж буй тоог ард оруулжээ. Эх сурвалж: BBC

Дэлхийн нийтийн дүр зураг ямар байна вэ?
  • Бразиль Улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар 1086 хүн нас барж, нийт амиа алдагсдын тоог 25,598-д хүргэв. Тус улсад одоо батлагдсан 411,821 тохиолдол бүртгэгдэж, тархалтаараа АНУ-ын дараа орж байна.
  • Австралид Регбигийн Үндэсний Лигийн тэмцээн Пүрэв гарагт дахин эхэлнэ. Гэхдээ тоглогчид болон албан тушаалтнуудад хатуу хязгаарлалт тавина.
  • Шинэ тохиолдлын тоог үл тоон БНСУ-д лхагва гарагт 2.4 сая оюутан танхмиар хичээллэж эхэлжээ.
  • Европын Холбооны Гүйцэтгэх Комиссоос 750 тэрбум еврогийн (825 тэрбум долларын) нөхөн сэргээх сан байгуулахыг санал болгов. Тусламж, зээлийг гишүүн орнуудын дунд тараана.
  • Их Британийн эрх баригчид халдварлагсадтай ойр байсан хүмүүсийг илрүүлэх зорилгоор өргөн хүрээний шинжилгээ, мөшгөлтийн системийг зарлаад байна.
  • Кипр Улс Газар Дундын Тэнгисийн аралд очсоны дараа корновирусний тестийн хариу эерэг гарсан аялагчдын аялалын зардлыг даана гэж амлажээ.
  • Эквадор Улсад коронавирусний шинжилгээний иж бүрдлийг хэт өндрөөр үнэлсэн гэх үндэслэлээр цагдаа нар Эрүүл мэндийн яамны байр болон салбарын сайдын гэрийг шалгажээ.

Б.Болормаа

 

Д.Хаянхярваа: Яг адилхан шийдвэр гаргасан хоёр сайд нэг нь шоронд, нөгөөх нь сонгуульд
Д.Хаянхярваа: Яг адилхан шийдвэр гаргасан хоёр сайд нэг нь шоронд, нөгөөх нь сонгуульд
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.