Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Хаянхярваа: Яг адилхан шийдвэр гаргасан хоёр сайд нэг нь шоронд, нөгөөх нь сонгуульд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд


Яллагдагч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болж, анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан байна. 

Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. 

 

Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсандаа "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Иргэд хүчтэй!!!" гэжээ.

Үүнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хариу болгон "Монголын шүүх арай л байна даа. Хэлэх үг алга. Нэр дэвших эрхээ авсан хүн шүү дээ. Яг адилхан шийдвэр гаргасан хоёр сайд нэг нь шоронд нөгөөх нь сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байдаг. Шүүх хэний захиалгаар яваад байна аа. Шоронд байхад нь ард түмэн сонгоно доо" гэж бичсэн байна. 

Жиргээ бүрэн эхээрээ:

Монголын шүүх арай л байна даа. Хэлэх үг алга. Нэр дэвших эрхээ авсан хүн шүү дээ. Яг адилхан шийдвэр гаргасан хоёр сайд нэг нь шоронд нөгөөх нь сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байдаг. Шүүх хэний захиалгаар яваад байна аа. Шоронд байхад нь ард түмэн сонгоно доо .

— Д.Хаянхярваа (@Khayankhyarvaa) May 28, 2020

Мөн Н.Номтойбаяр тавдугаар сарын 4-ний өдөр C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ асуудлын талаар баримттай ярьж байсныг уншигч танд хүргэж байна. 

Н.Номтойбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдааныг зургадугаар сарын 26-нд товлолоо
Н.Номтойбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдааныг зургадугаар сарын 26-нд товлолоо
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.