Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны сонсголд одоогийн байдлаар 100 гэрчид мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ

Огноо
Унших
0 минут 59 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонсгол ирэх сарын 6-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Сонсголын талаар Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Гурван удаагийн сонсгол дууссаны дараа Түр хороо парламентад тайлангаа тавина. Нөгөө талд ард түмний мэдэх эрхийг хангахаас гадна хууль хяналтын байгууллагууд төдийгөөс өдий хүртэл хугацаанд ямар байдалтай ажиллаж ирэв гэдэгт дүгнэлт хийх боломжийг олгож байгаа юм. Зөвхөн нотлох баримтын хүрээнд сонсгол явагдаж байгаа. Хоёр дахь удаагийн сонсголд одоогийн байдлаар 100 гэрчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажлыг хийнэ. Энэ тоо нэмэгдэж болзошгүй. Энэ долоо хоногийн хяналт шалгалтын үр дүнгээс шалтгаална" гэлээ.

ХНХЯ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбогдуулан өрхийн зөрүүтэй мэдээллээ хоёрдугаар сарын 08-ны дотор залруулахыг анхааруулж байна
ХНХЯ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбогдуулан өрхийн зөрүүтэй мэдээллээ хоёрдугаар сарын 08-ны дотор залруулахыг анхааруулж байна
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.