Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: ҮАБЗ-ийн хуралдаанаар “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай“ хуультай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

No description available.УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавихаар болсон. Хоригтой холбоотой асуудлаар ЕТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар "ҮАБЗ-ийн хуралдаанаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хууль болон дагалдах хуулиудтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаа нь цахим орчинд үүсч байгаа хууль бус зүйлүүдийг зөвтгөж байгаа зүйл биш. Олон нийтийн сүлжээнд гарч буй хууль бус зүйлсийн эсрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улс олон арга хэмжээ авах шаардлага бий болж байгаа. Энэ чиглэлээр хууль тогтоомж гаргаж болно. Гэхдээ Үндсэн хууль болон холбогдох хуулиудын хүрээнд хуулиа батлах хэрэгтэй" гэлээ.

ОУХМ О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ
ОУХМ О.Цэцэнцэнгэл Алмадагаас хүрэл медаль хүртлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.