Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гүндалай: “Бидон“ Д.Ганбат гэдэг даргатай болсон намын ЛУЙВРЫН СОНГУУЛЬД ялагдах сонин байдаг юм байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

С.Эрдэнийн зохион байгуулсан АН-ын даргыг сонгох сунгаанд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нэр дэвшин өрсөлдөж 17828 хүний санал авч ялагдал хүлээснээр намын даргын буухиаг өндөрлүүлээд буй. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийлээ.

Тодруулбал, "Сая АН-ын даргыг сонгох сунгаанд оролцлоо. Ардчилсан нам ч одоо олон даргатай болчихоод байгаа юм. С.Эрдэнийн тал гэнэ үү, С.Эрдэнийн АН гэнэ үү сонгуулиа явуулсан. Түүнд нь би бас оролцоод ялагдчихлаа. Ялагдах нь ч яах вэ. Би бол ялж, ялагдаж явахыг мэддэг учраас нэг их тоогоод байх зүйл биш. Гэхдээ луйвар, булхиагаар ялагдах жаахан сонин юм байна.

Хамгийн гол нь эхлээд цахимаар санал хурааж байна гээд хувийг нь танилцуулаад л байсан юм. Тэгээд яг 12 цагт хаагаад л бүх юм харанхуй алга болчихсон. Том зааланд хүлээгээд сууж байтал дотоод сонгуулийн хорооныхон гэнэтхэн нэг бичиг авчирч ирсэнээ нэр дэвшигч нарын авсан саналыг гаргаж ирээд уншчихаж байна лээ. Үүнийг би гайхаад байгаа. Саналын дүнг бидэнд харуулаагүй. Тусгай өрөөнд Дотоод сонгуулийн хорооныхон дүнгээ харж хурлаа хийж гарч ирээд л Д.Ганбатыг 2022 хүний санал авч ялсан учраас даргаар сонгож байгаагаа хэлсэн.

Миний бие 18 мянга орчим хүний санал авсан гэсэн байх. Гэвч энэ нь Д.Ганбатынхаас 4000 хүнээр дутуу санал байсан. Ямартай ч би саналын дүнд итгэхгүй байна. Учир нь тэнд юу болж байгааг огт үзүүлээгүй.Эцэст нь хэлэхэд "Бидон" Д.Ганбат С.Эрдэнийн АН талаас сонгогдож байгаа юм байна.

С.Эрдэнийн АН-ын даргаар Д.Ганбат сонгогджээ
С.Эрдэнийн АН-ын даргаар Д.Ганбат сонгогджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.